Улаанбаатар 23° C

USD 3586.76

Өндөр ашиг шимт бухын үрээр Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумын малчдын үхэрт зохиомол хээлтүүлэг хийж байна

Spymen Өчигдөр

КОПИА Монгол төв болон Малын удмын сангийн үндэсний төвийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тохиромжтой үхрийн аж ахуйн дэвшилтэд технологи нэвтрүүлэх” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум, Төв аймгийн Баянчандмань сум, Сэлэнгэ аймгийн Баруунхараа, Мандал, Сант, Орхон сумдад өндөр ашиг шимт сүүний чиглэлийн Хар тарлан үүлдрийн бухын гүн хөлдөөсөн үр, махны чиглэлийн Герефорд үүлдрийн бухын гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийх ажлыг гэрээт техникчидээр дамжуулан амжилттай зохион байгуулан ажиллаж байна.