Монгол улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ жилийн наадмаар мөрдсөн дүрэм болон бусад асуудлаар өөрийн саналаа хэллээ.
1. Наадам болохоос хэдхэн хоногийн өмнө наадмын салбар хороо гэгч шинэ дүрэм гаргаж ирэн наадмаар мөрдүүлсэн нь барилдсан бөхчүүдэд ойлгомжгүй, дүрэм нь амьдралд нийцээгүйн дээр нийт бөхчүүд уг дүрэмтэй танилцаж амжаагүй зэрэг асуудал гарсан. Уг дүрэм бол наадмын салбар хорооныхны хувьд л зөв байх. Тэрнээс нийт бөхчүүдийн хувьд тааламжтай бус байсныг онцлов.
2. Хасдаг дүрмийг болиулах саналыг өмнө нь О.Хангай аварга гаргаж байсан. Энэ нь бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн заалт болсон. Үнэн хүчээ үзэн барилдсан барилдаан хичнээн удсан ч үзэгч олон уйддаггүйг тодотгосон. Миний энэ саналаас болж надад зориулсан журмыг мөн гаргасан.
Энэ нь нэг бөх нэг л аймаг, сумаар зарлуулах болон нэг л ивээн тэтгэгчийн нэрийг дуудуулна хэмээсэн нь миний тэр постоос болж надад зориулан гаргасан дүрэм. Энэнээс болж би хоёр аймгаар дуудуулан барилддаг цор ганц бөх учир хоёр аймгаараа дуудуулах боломжгүй болсон. Мөн би гурван компаний нэр дээр барилддаг ч зөвхөн нэг компаниа зарлуулах боломжтой учир аль компаний нэрээ дуудуулахаа мэдэхээ байсан.
Энэ нь бөхчүүдийн эрх ашгийг зөрчсөн томоохон хүний эрхийн асуудал болж байна. Бөхчүүд дарамтан дунд наадмаар барилдсан. Засуулдаа хэлээд хоёр компаний нэрээ зарлуулья гэхээр засуулууд миний эрхийг хасна болохгүй гээд тэднийг мөн дарамталсан байсан.
3. Ам авах хугацааг өөрчлөх шаардлага байгаа нь гурвын давааны ам авахад харагдсан. Зуу гаран бөхийн нэрийг таван минутад сонсож ам авна гэдэг боломжгүй юм билээ гэв. Мөн ам авах нь цахимжсан гэж зурагтаар ярьсан нэр төдий зүйл. Нэрээ сонгоод дэлгэцэн дээр гарч ирсэн нэрийг дарах нь цахимжсан байдал биш юм. Нэр дарсан дараагүй эсвэл гарын даа нэр дугуйлсан ч адилхан зүйл.
Мөр тэрээр ирэх жилийн наадмыг зохион байгуулах эрхийг үндэсний бөхийн холбоонд өгөөд нэг л дүрмээр наадмаа хийхийг хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн бөхчүүд нь суух суудалгүй хашаан дотор хашигдсан байдалтай хоёр өдөр барилдсан нь нийт бөхчүүдэд таалагдаагүй. Наадмын салбар хорооныхон гэж улсууд гэр лүүгээ яараад байдаг бол гэртээ эртхэн харьж болно хэмээн хатуухан үг чулуудаад амжив. Ямартаа ч энэ жилийн наадам бөхчүүд, үзэгчдийн хувьд таагүй дүрэм журамтай байсан нь илэрхий болоод байна. Тиймээс дараа жилийн наадам нэг дүрэм журам, нэг толгойтой зохион байгуулагдах хүлээлтийг үүсгээд байна.
0 cэтгэгдэлтэй