Улаанбаатар 16° C

USD 3382.71

Айрагны тухай итгэмээргүй сонин баримтууд

admin 2024-07-25

Монголчууд бидний уламжлалт цагаан идээ болох айрагны тухай зарим баримтыг та хүлээн авна уу.

  1. Гүүний сүү буюу саам болон  үнээний сүүгээр энэхүү тансаг ундааг хийх бөгөөд Халх Монголчууд гүүний сүүгээр, айраг исгэдэг байна.

 

  1. Айраг нь манай эрт дээр үеэс уламжлагдан ирсэн олон зуун жилийн түүхтэй. Гүүний айргийг манайхаас гадна Казах, Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг аж. Монгол орны хувьд айраг өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь, Архангай аймгууд айргаараа алдартай.

 

  1. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг нь монгол хүмүүсийн зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болж иржээ.

 

  1. Айраг болон сааманд байдаг уургийн бодис, сүүн хүчлийн бактер нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн бөгөөд хялбархан шингэдэг.

 

  1. Айргийн бүрэлдэхүүнд чухал амин хүчлүүд байх бөгөөд амин хүчлийн найрлагын хувьд айраг нь төгс чанарт тэжээлийн зүйл юм.

 

  1. Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг. Насанд хүрсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг ажээ. 1 литр айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг байна. Айрагт Д витамин ихээр агуулагдах бөгөөд Е витамин нь 1 литр сааманд 0.65-1.05 мг байна.

 

  1. Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсийг агуулдагаараа үхрийн сүүнээс давуу талтай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг.

 

  1. Монголчууд эрт дээр vеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр vед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бvх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хvний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний vйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.

 

  1. Айрагны ашиг тусыг дурьдаад байвал барагдашгүй олон ч магадгүй та ямар нэгэн харшилтай бол хэтэрхий их хэмжээгээр уух нт таны харшлыг сэдрээж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Ерөнхийдөө төрөл бүрийн харшилтай хүмүүс аль болох исгэлэн чанарын идээ ундыг уухаас татгалзах хэрэгтэй байдаг ажээ.