Улаанбаатар 2° C

USD 3415.07

УУРАГ ГЭЖ ЮУ ВЭ

admin 2024-06-19

Мал төллөх үеийн нэгэн тансаг сайхан цагаан идээний нэг Үнээний сүүний (ГАЛ УУРАГ) уураг юм.
Уурган сүүгээр хэд хэдэн төрлийн цагаан идээ боловсруулдаг байна
1. 🥛Болгосон /чанасан/ уураг: Тусгай саванд хийсэн уургийг тогоотой усанд тавьж уураар нь болгоно. Ингэж болгоход түлэгдэхгүй хэт хатахгүй зүсэж идэхэд зохимжтой сайхан болдог. Зөвхөн зөөлөн гал уургийг ингэж боловсруулж болох бөгөөд Тугалаад 3 хоногоос илүү хоног өнгөрсөн уураг нь шингэрч сүү уураг холимог болоод ирэхэд болгож болдоггүй учир ГАЛ УУРАГ гэдэг байх нь.
2. 🥛Хэлгий уураг: Үхэр, богийн уураг дээр өгүүлсэний дагуу 3 хоногоос шингэрч ирэхэд дээрх аргаар болгож болохгүй тул уургаа тогоонд хийн аажмаар халааж дахин дахин самарч буцалгаад өтгөрүүлж уудаг. Ингэж боловсруулсан уургийг хэлгий уураг гэнэ.
3. 🥛Хатаасан уураг: Түүхий уургийг зөөлөн галаар аажим буцалган агшаан чанадаг. Энэ нь чанасан уургаас хатуувтар болдог.
4. 🥛Уургийн ээзгий: Үхэр, богийн уургийг тогоонд буцалгаж ээдүүлж шар устуулан шар усыг ширгэтэл чанаж хийнэ.
5. 🥛Уургийн ааруул: Богийн уургийг хурааж нөөцөлсний дараа үнээний сүүтэй хольж ээдүүлэн чанана. Үүнийг хангай нутгийн иргэд цөрөм гэх бөгөөд түүгээр
хийсэн ааруулыг цөрмийн /уургийн/ ааруул боловсруулж болдог байна.
Орох материал, бэлдэц:
🥛 Уураг сүү хийх сав (паалантай болон дэцэн сав байж болно)
🍵 Устай ширмэн тогоо
🪫 Уураг чанах түлш
🥄 Самарах халбага
🥛 Уураг сүү
Анхааруулга: Үнээний гал уураг ердийн сүүтэй харьцуулахад хуурай бодисоор 2.1 дахин, уургаар 5.3 дахин, тослогоор 1.4-1.5 дахин илүү, нягтшил өндөр учраас уурагтай хольсон сүү хялбархан ээддэг тул бусад сүүн бүтээгдэхүүн хийхэд ашигладаггүй.