
ХХААХҮЯ, АДРА олон улсын байгууллага, Малын удмын сангийн үндэсний төв хамтран Монгол Улсад үржүүлж байгаа нарийн нарийвтар ноост хангай, ерөө, орхон хонины ашиг шимийг сайжруулж, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх зорилгоор 4 дэхь жилдээ дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж байна.
Зохиомол хээлтүүлэгт Австрали улсын мах ноосны чиглэлийн 18-21 микронтой нарийн ноост хуцны гүн хөлдөөсөн үрийг ашиглаж байна. 2022-2023 оны хиймэл хээлтүүлгээс гарсан хурганы ноос нь ширхэг нарийн, атираа илүү, ясны бүтэц том болж мах, ноосны гарц нэмэгдэх сайн үзүүлэлт гарчээ.

Малын удмын сангийн үндэсний төвийн мал зүйчид Сэлэнгэ аймгийн Орхон сумын аймгийн сайн малчин н.Бадрахын хотонд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Австрали улсын мах, ноосны чиглэлийн “мирено” үүлдэрийн хуцны гүн хөлдөөсөн үрээр Орхон үүлдэрийн хонинд дурангийн аргаар хиймэл хээлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
2025 онд ХХААХҮЯ, АДРА олон улсын байгууллага, Малын удмын сангийн үндэсний төв хамтран Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Орхон сум, Номгон тосгонд 1040 толгой хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийг амжилттай хийж гүйцэтгээд байна.
Монгол улс 1985-1990 оны үед нарийн ноост “Хангай”, нарийвтар ноост “Орхон”, “Ерөө” үүлдрийн тохиромжтой хэвшлийн 250 мянга гаруй толгой хоньтой болж, нэг хониноос дунджаар 4-5,5 кг бүхий 18,0-21,0 микрометрийн нарийнтай 1,1-1,2 мянган тн нарийн ноос үйлдвэрлэн дотоодын үйлдвэрлэлээр нийт хүн амынхаа нарийн даавуу, дарап, сүлжмэл бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж байжээ. Гэвч 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжиж эхэлснээс хойш дээрх хонин сүрэгт хийгдэх үржүүлэг, мал аж ахуйн технологит үйл ажиллагаа алдагдаж чанар ашиг, шим нь эрс муудсан төдийгүй 2022 он гэхэд манай улсад дээрх гурван үүлдрийн цэвэр хонины тоо нийт 12,0 мянган толгой болж буураад байгаа.
ХХААХҮЯ-ны бодлогоор нарийн ноост хонины чанарыг сайжруулж, тоог нэмэгдүүлэх зорилгоор малзүйчдийг сурган, мал аж ахуйн технологит үйл ажиллагааг сүүлийн 4 жил тогтмол явуулж байна.

Нарийн ноост хонины ноос нь дэлхийд өндөр үнэ цэнтэй “Цагаан алт” хэмээн нэрлэгддэг түүхий эд бөгөөд дотоодын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн чанартай түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. Нарийн ноосоор тансаг зэрэглэлийн, зөөлөн, уян хатан, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул энэ ажил нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

12° C
3575.93






3 cэтгэгдэлтэй
This focus on genetic improvement highlights the massive economic value of biological science. Scaling these advancements requires robust data infrastructure and market access, demonstrating how foundational science drives modern commerce. For global resource tracking, check out yaman plus login.
The mathematical elegance of any betting system is fascinating. Analyzing the odds requires rigor, not just browsing features like those at bd9999. Careful study always precedes any strategic play.
I’m always hunting for secure gaming tools; Arion Pay’s strict PAGCOR compliance and verified payment channels like GCash really stand out. Check out their official site via Arion Pay download apk to start safely today!