Улаанбаатар -9° C

USD 3406.79

СОГТУУГААР ЖОЛОО БАРИВАЛ 2,7-14 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, 6 САРААС 3 ЖИЛЭЭР ХОРИНО.

admin 2024-01-3

Өмнө нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг согтуурч, мансуурсан үедээ жолоодож эрхээ хасуулсан иргэн дахин уг үйлдлээ гаргавал 7-30 хоног баривчилдаг байсан.

 

ТЭГВЭЛ ШИНЭ ХУУЛИАР ДАРААХ ЗААЛТЫГ ТУСГАЖ ШИЙТГЭЛИЙГ ЧАНГАТГАСАН БАЙНА.

Шинэ хуулиар согтуурч мансуурсан үедээ жолоо барьсан эхний тохиолдлоор жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчилна. Уг өөрчлөлтийг зөрчлийн хуульд оруулсан. Мөн эрүүгийн хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн тээврийн хэрэгсэл дахин жолоодсон болон зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол 1-3 жил жолоодох эрхийн хасаж, 2.7-14 хүртэлх сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлана эсвэл хорино.