
Төмсний хураалтыг гар багаж, төмс хураах техник ашиглан хийдэг бөгөөд хураалтын хугацааг цаг агаар, сортын болц, булцууны хальсны бэхжилт болон хөрсний чийгийн байдлыг харгалзан зөв сонгоно.
• Хураалтын өмнө шаардлагатай тохиолдолд төмсний иш, навчийг хадаж, булцууг хураалтад бэлтгэнэ.
• Хөрс хэт чийгтэй эсвэл хэт хуурай үед хураалт хийхээс зайлсхийж, хөрсний тохиромжтой чийгтэй үед хураана.
• Хураалтын явцад булцууг зүсэх, цохих, механикаар гэмтээхээс сэргийлнэ. Механик гэмтэл нь булцууг илжрэл болон хадгалалтын үеийн өвчинд өртөмтгий болгодог.
• Хураалтын явцад өвчилсөн, ялзарсан болон гэмтсэн булцууг эрүүл булцуунаас ялган зайлуулна.
• Хураасан төмсийг талбайд удаан хугацаагаар байлгахгүй ба нарны шууд тусгалаас хамгаалж, сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай нөхцөлд түр хадгална.
• Урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлсэн агуулах, зооринд төмсийг хадгалахын өмнө булцууг хэмжээ, чанар болон гэмтэл, өвчлөлийн байдлаар ангилан ялгаж оруулна.
• Үрэнд зориулан өвчин, хортон болон механик гэмтэлгүй, эрүүл, стандартын шаардлага хангасан булцууг сонгон хадгална.
• Хураалтын үед ашигласан техник, багаж хэрэгслийг цэвэрлэж, хөрс болон ургамлын үлдэгдлийг талбай хооронд зөөвөрлөхөөс сэргийлнэ.

15° C
3595.79

2 cэтгэгдэлтэй
Honestly, the game selection here is top notch. I had a great run last night and the support team was super helpful with my deposit. Check out idrajamania
I was skeptical about online slots until I tried farplay vip; the Filipino community vibe and seamless GCash payments make this sanctuary far better than expected for local players.