
Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлогчдод зориулсан сургалт боллоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортлох нэр төрлийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилготой энэхүү сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.
Танхим болон цахимаар нийт 150 оролцогч хамрагдсан уг сургалтаар экспортлогч аж ахуйн нэгжүүд импортлогч орны ургамлын хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг тариалалт, үйлдвэрлэлийн эхэн үеэс судалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шатанд холбогдох стандарт, шаардлагыг мөрдөх нь экспортын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон мэдээлэл, зөвлөмж өгсөн байна.

Түүнчлэн Монгол Улсаас ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, холбогдох цахим системийг ашиглах талаар сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулав. Энэхүү сургалт, мэдээллийн арга хэмжээ нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд импортлогч орны шаардлагыг урьдчилан мэдэж, үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд хэрэгжүүлэх, улмаар Монгол Улсын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Монгол Улсаас экспортолж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын 85 хувь нь БНХАУ-д нийлүүлэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг хамгаалах сэлгээний таримлын нэр, төрлийг олшруулах замаар экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд гарах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-25° C
3607

8 cэтгэгдэлтэй
Just found this platform’s mobile optimization impressive for serious gaming! Check out winph99 club for their secure live dealer experiences and premium slots available right now.
Hi,how are you
Its Amazing
If you are mad at me, just curse me out
HI,I AM HERE AGAIN AND AGAIN
Dude, the slot vibe sounds sick! Checking out the whole setup, it seems super easy to jump in, even if the product details are kinda deep. For beginners, maybe check out super ace 2026 vip first? 🤔🎮
I’ve been looking for a reliable way to access my account and this site is super smooth. Everything loads fast and the login process is effortless. Highly recommend pk68viplogin for anyone who wants a hassle-free experience.
Wishing you all the best