Улаанбаатар 23° C

USD 3380.79

ЦЭВЭР ҮҮЛДРИЙН АНГЛИ, АРАБ АЗРАГАНААС ҮР АВЧ ХАДГАЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

admin 2024-03-14

Малын удмын сангийн үндэсний төв  Англи, Араб үүлдрийн азарганаас үр авч, Монгол Улсын малын үндэсний генийн санд хадгалах ажлыг туршин нэвтрүүлж байна.

Азарганаас үр авч малын үндэсний генийн санд хадгалах ажил урд өмнө хийгдэж байгаагүй юм. Тус байгууллагын мэргэжилтнүүд ХААИС-ийн судлаачид, эрдэмтэдтэй хамтран Герман, Франц улсаас авсан азарганы үр шингэлэгчийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлэх ажлыг хийсний үр дүнд ичээж, хөлдөөсөн үрийн идэвх, хөдөлгөөн сайн байгаа үр дүн гарч байна.

Цаашид Монгол үүлдрийн азарганаас үр авч, хадгалах ажлыг туршихаар төлөвлөөд байна.