Улаанбаатар 16° C

USD 3593.3

Агентлагуудын орон тоог 301-ээр цөөлж, орлогч, дэд даргатай ажиллахыг хориглолоо

Spymen Өчигдөр

Агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжэний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэ хүрээнд Засгийн газрын 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг есөн хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болголоо.
Агентлагууд доторх газар хэлтэс, тасаг албадын тоог цөөлж, чиг үүргийн давхардлыг арилгах замаар нийт орон тоог 301-ээр цөөллөө. Энэ өөрчлөлтийн хүрээнд агентлагуудын газар, хэлтэс албадын даргын тоо 54-өөр буурна. Агентлагийн цалин хөлсний зардал дээр 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна. Яам, агенталгуудын газар хэлтсийн дарга нарыг цомхотгосноор нийт 20 тэрбум, зөвлөл, үндэсний хороог татан буулгаснаар 40 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож байна. Энэ хэмнэлт иргэдэд эрүүл мэнд, боловсролын салбараар дамжиж зарцуулагдана.
Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэг агентлагийн бүтэц зохион байгуулалтыг батлахдаа тодорхой чиг үүрэг баримтлахыг чиглэл болголоо. Нэг дор шууд 9 хувиар цомхотгох бус тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Тэтгэвэрт гарч байгаа, ажлаас чөлөө авсан, ажлаа ирэхгүй байгаа орон тоон дээрээ эхлээд цомхотгол явуулах чиглэл барьж ажиллана. Агентлагууд орлогч дарга, дэд даргатай ажиллахыг хориглолоо.
Хуулиар заасан чиг үүрэгтэй газар нь дэд дарга, орлогчийн асуудал яригдана. Харин хуульд заагаагүй бол хориглоно. Агентлагуудын албан хаагчийн чиг үүрэг яам, харьяа газруудтай давхцахгүй байх шаардлагыг тавина.