Улаанбаатар 16° C

USD 3593.3

Ховд аймгийн Буянт голоос гэдэсний савханцар ихээр илэрч, айлууд зусахыг хориглолоо

Spymen Өчигдөр

Баян-Өлгий болон Ховд аймгийн нутагт урсах Буянт гол бохирдсоны улмаас тус голын эрэгт айлууд зусахыг тодорхойгүй хугацаагаар хорьжээ.

Шинжилгээгээр: Ховд аймгийн Жаргалант сумын хөрсний бохирдлын нянгийн хэмжээг тодорхойлоход 63 хувийн бохирдолтой гэсэн хариу гарчээ. Иймээс энэхүү хөрсний бохирдол нь голын устай шууд хамааралтай учир Буянт голын усны чанар бохирдлын дээд түвшинд хүрчээ.

Энэ талаар Усны газраас дараах мэдээллийг өглөө. “Тус голын жигд хуваарилалт, байгалийн тэнцвэрийг тогтоон барихаар голын эрэг дагуу айлуудыг зусахыг хориглосон. Мөн Буянт гол болон хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсэд нь зориулалтын бус нүхэн жорлон болон ил задгай ялгадас, хог хаягдлаас үүдэлтэй байна.

Буянт голоос гэдэсний савханцар дээд хэмжээгээр илэрсэн.

Иймд айлуудыг зусахыг хориглож, голын голдирол, байгалийн тэнцвэрийг хадгалж үлдэхийн тулд хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ” гэлээ.