Улаанбаатар -26° C

USD 3417.49

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИАР ОРЖ ИРЖ БУЙ ЗААЛТУУД

admin 2024-01-8

Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл БАЙГУУЛНА.

Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс үл ялгаварлах зарчмаар, зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно.

Хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшууллыг үзүүлж болно. энэ 10-20 жилийн хугацаанд урамшуулал үзүүлнэ.

газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

Хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар доор дурдсан татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшууллыг олгоно:

17.1.1. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

17.1.2. гаалийн албан татвар;

17.1.3. нэмэгдсэн өртгийн албан татвар;

17.1.4. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах;

төрийн байгууллага, албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг хуульд заасны дагуу барагдуулах;

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх;

Гадны хөрөнгө оруулагчдын 100 000 ам.даллорын хөрөнгө оруулалтын босго хэмжээг арилгах зэрэг заалтуудыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.