
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК хамтран 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам” хүрээгээ тэлсээр холын гийчдийн хоймор нутгийг зорин ирж үздэг Хөвсгөл аймгийн томоохон баяр наадмын нэг болоод байгаа юм.
Сарлагийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилгоор тус аймаг “Сарлаг наадам”-ыг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” долоодугаар сарын 20-ны өдөр эрдэм шинжилгээний хурлаар эхэлж, 21-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт үндсэн үйл ажиллагааг зохион байгуулагдана.
Хөвсгөл аймаг хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг бөгөөд 22 сумын малчид 174800 гаруй толгой сарлаг маллаж байна.
Алаг-Эрдэнэ сумын малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг сарлагаас бүрдүүлдэг байна. Улсын хэмжээнд 2024 онд 13 аймгийн 132 суманд нийт 999400 гаруй толгой сарлаг тоологджээ.

0 cэтгэгдэлтэй