Мал төллөх үеийн нэгэн тансаг сайхан цагаан идээний нэг Үнээний сүүний (ГАЛ УУРАГ) уураг юм.
Уурган сүүгээр хэд хэдэн төрлийн цагаан идээ боловсруулдаг байна
1. Болгосон /чанасан/ уураг: Тусгай саванд хийсэн уургийг тогоотой усанд тавьж уураар нь болгоно. Ингэж болгоход түлэгдэхгүй хэт хатахгүй зүсэж идэхэд зохимжтой сайхан болдог. Зөвхөн зөөлөн гал уургийг ингэж боловсруулж болох бөгөөд Тугалаад 3 хоногоос илүү хоног өнгөрсөн уураг нь шингэрч сүү уураг холимог болоод ирэхэд болгож болдоггүй учир ГАЛ УУРАГ гэдэг байх нь.
2. Хэлгий уураг: Үхэр, богийн уураг дээр өгүүлсэний дагуу 3 хоногоос шингэрч ирэхэд дээрх аргаар болгож болохгүй тул уургаа тогоонд хийн аажмаар халааж дахин дахин самарч буцалгаад өтгөрүүлж уудаг. Ингэж боловсруулсан уургийг хэлгий уураг гэнэ.
3. Хатаасан уураг: Түүхий уургийг зөөлөн галаар аажим буцалган агшаан чанадаг. Энэ нь чанасан уургаас хатуувтар болдог.
4. Уургийн ээзгий: Үхэр, богийн уургийг тогоонд буцалгаж ээдүүлж шар устуулан шар усыг ширгэтэл чанаж хийнэ.
5. Уургийн ааруул: Богийн уургийг хурааж нөөцөлсний дараа үнээний сүүтэй хольж ээдүүлэн чанана. Үүнийг хангай нутгийн иргэд цөрөм гэх бөгөөд түүгээр
хийсэн ааруулыг цөрмийн /уургийн/ ааруул боловсруулж болдог байна.
Орох материал, бэлдэц:
Уураг сүү хийх сав (паалантай болон дэцэн сав байж болно)
Устай ширмэн тогоо
Уураг чанах түлш
Самарах халбага
Уураг сүү
Анхааруулга: Үнээний гал уураг ердийн сүүтэй харьцуулахад хуурай бодисоор 2.1 дахин, уургаар 5.3 дахин, тослогоор 1.4-1.5 дахин илүү, нягтшил өндөр учраас уурагтай хольсон сүү хялбархан ээддэг тул бусад сүүн бүтээгдэхүүн хийхэд ашигладаггүй.
0 cэтгэгдэлтэй