Улаанбаатар 5° C

USD 3381.65

Бие даан нэр дэвшигч 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулна

admin 2024-05-10

Сонгуулийн ерөнхий хороо холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдөр бие даан нэр дэвшигч нарт зориулсан сургалт явуулав. Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сангийн www.e-election.mn цахим системийг ашиглаж нэр дэвшигч нь бүртгүүлэхийн зэрэгцээ баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Мөн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах аж. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолтыг etax.mta.mn цахим системээс авна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn цахим системд үүсгэн мэдүүлж, баталгаажуулдаг болохыг Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн юм.

Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ийг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ийг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгох тул саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Сонгогч саналын хуудасны нэг хэсэгт тухайн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигчийг сонгож дугуйлна. Саналын хуудасны нөгөө хэсэгт нэг нам эвслийг сонгож дугуйлах юм.