Улаанбаатар -11° C

USD 3433.03

57 КГ-ЫН ЖИНД БАТХУЯГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ ХОЁР ДАХЬ ЖИЛЭЭ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

Spymen -219 минутын өмнө

Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны тэртээ 1980 онд олимпын наадмаас хүрэл медаль авчирч байсан 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин, 23 хүртэлх насныхны Монгол Улсын аварга С.Жигүүр нар финалдлаа. Энэхүү барилдаанд цэвэр ялсан Б.Мөнх-Эрдэнэ хоёр дахь жилээ дараалан Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэв.
“Алдар” спорт хорооны бөх 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хүрэл медальт М.Даваабанди эл жингийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль зүүлээ. Харин энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Баянгол Аваргууд” академийн тамирчин Л.Мөнх-Од гардсан юм.
57 кг-ын дүн:
1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
2. С.Жигүүр (МЧБХ)
3. М.Даваабанди (Алдар)
3. Л.Мөнх-Од (Баянгол Аваргууд)