О.Амгаланбаатар нь Говь-Алтай аймгийн Засаг дарга байхдаа БНХАУ-ын иргэн Лиу Пинг гэгчийг өөрийнхөө буюу Говь-Алтай аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөхөөр томилж ажиллуулж байжээ.
Хятадын эрх ашгийг Монголчуудынхаас дээгүүр тавигсадын үг үйлдэл даравч далдайж, булавч бултайсаар байгаа. Ордонд ороод оройгүй тэнгэрийн дээр гарчихсан мэт дураараа аашилж дундад улсынхаа эрх ашгийн төлөө хууль, цаазыг санаачилж, хувилдаан будлиан хийгсэд эхнээсээ ил болж буй.
Гурил хулгайлсан хүний мөр тод үлддэг гэдэг шиг гутлаа чирсэн хятадад элэгтэй, хайртай дуртай, дэмжигч, хамгаалагч, тэжээлгэгч зарим нэгний явсан мөр тод үлдсэн аж.
Нарансэвстэйгээр боомт нээж БНХАУ-ын Гансу мужийн санхүүжилтээр зам тавихыг зүтгүүлж буй УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай холбоотой ноцтой баримтыг дэлгэе!!!
О. Амгаланбаатар нь Говь-Алтай аймгийн Засаг дарга байхдаа 2023.08.02 ны өдөр 8/ 81-р тушаал гаргаж БНХАУ-ын иргэн Лиу Пинг гэгчийг өөрийнхөө буюу Говь-Алтай аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөхөөр томилж байжээ.
Монголын төр, тэр дундаа бүхэл бүтэн аймаг Хятад хүн зөвлөхөөр ажиллуулж, Монголчуудын татварын мөнгөөр цалинжуулж болох уу? Тэр хятад хүн яг юу зөвлөдөг болж таарах вэ? О.Амгаланбаатар нь хятад хэлээр зөвлөгөө зөвлөмж аваад байхаар тус орны хэлийг ус цас мэт мэддэг байж таарч байна уу.
Сүүлийн үед Дархан цаазат газар Нарансэвстэйгээр боомт нээж БНХАУ-тай холбох, Монголд Хятадуудыг тооны хязгааргүй оруулж, ажилллах хүчний татвараас чөлөөлөх зэрэг илт урд хөршид үйлчилсэн хуулиудыг УИХ-ын О. Амгаланбаатар зүтгүүлээд буйн цаад учир нь ийм ажээ. Тэрээр Говь-Алтайгаас биш Хятад улсаас УИХ-д орж ирсэн төлөөлөгч бололтой.
0 cэтгэгдэлтэй