Улаанбаатар -4° C

USD 3415.79

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 100 иргэнээр 1000 мод тариулжээ

admin 2023-10-16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хорихоос өөр төрлийн ялын үр нөлөөг дээшлүүлэх, хөдөлмөрийн чиг баримжаа олгох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийтэд тустай ажил хийх ял эдэлж буй ялтнуудыг мод тарих ажилд татан оролцуулж байна.

Тухайлбал, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх нэгж нийслэлийн хэмжээнд 4 байршилд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 100 гаруй этгээд монос, улиас, хайлаас, нарс зэрэг нэр төрлийн 1000 гаруй мод тарилаа.

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг мод тариалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголт болон шарилж зулгаах, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх зэрэг ажилд татан оролцуулж байгаа нь иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болжээ.