Улаанбаатар 17° C

USD 3380.79

Зөвшөөрөлгүй загас агнасан тохиолдолд 3 сая төгрөгөөр торгоно

admin 2023-10-16

Тэнгис, Шишгэдийн бэлчирт байрлах “Грийн Брийдж” ХХК-ийн завьчин Б нь хоёр хулгайн загасчинтай, Ханагайд байрлах “Грийн гэйт” ХХК-ийн баазын завьчин ажилтан Э нь гурван хулгайн загасчинтай, завьтайгаа хулгайн загасчлал зохион байгуулж явсныг шалгалт хийж явсан хяналтын баг газар дээр нь барьжээ.

Мөн энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн … гэх газраас “Г” нарын 3 иргэн “Соом” 47, “Гутаар” 2, “Булуу цагаан” 23, “Яаз” 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Зөрчлийн тухайн хуулийн 7.6 дугаар зүйлийн дөрөвдүгээр хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-ийн нэгдүгээр хэсэгт “…Тусгай хамгаалалтай газарт… 1-5 жил хорих, нэн ховор амьтныг агнасан, барьсан… бол 2-8 жил хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

  • Загасны үржлийн үе болох жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас агнахыг;
  • Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй, мөн тусгай хамгаалалттай газарт загас агнахыг хориглодог.