Улаанбаатар -19° C

USD 3416.82

Улсын харцага Т.Бэгзсүрэнн Ц.Мөнхбаяр нарын 6 бөхийг орон нутгийн барилдаануудад барилдуулахыг ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

admin 2024-09-4

Завхан аймгийн Отгон сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Т.Бэгзсүрэн учраа таарсан хүнээ савж унагаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байсан.

Тэгвэл уг үйлдлийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл наймдугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцжээ. Улмаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэл МҮБХ-ноос болон аймаг орон нутагт зохион байгуулагдах барилдаануудад барилдах эрхийг түр хугацаанд түдгэлзүүлсэн байна. Сануулахад, Тэрбээр өмнө нь допингийн хэрэгт холбогдож байсан бөгөөд дөрвөн жил барилдах эрхээ хасуулаад байсан ч өнгөрсөн тавдугаар сард түүний барилдах эрхийг буцаан сэргээсэн юм.

Мөн Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан аймгийн начин Г.Болдбаатар, М.Баасанцэнд, сумын заан М.Баасан, Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Ц.Мөнхбаяр, Дорнод аймгийн баяр наадамд барилдсан аймгийн заан Ц.Заяатүшиг, сумын заан Э.Ганболд, Нийслэлийн үйлчилгээний ажилчдын баярт зориулсан барилдаанд барилдсан улсын начин Б.Батжаргал, Төв аймгийн улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдсан улсын начин Б.Чимэдвандан нарын барилдах эрхийг түр хугацаанд түдгэлзүүлсэн байна.