
ХХААХҮЯ-наас “Глобал Сивик Шэйринг” Төлөөлөгчийн газартай хамтран орон нутгийн мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” сэдэвт танхимын сургалт зохион байгуулав.
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан уг сургалтад орон нутгийн Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд болон Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагчдыг хамрууллаа. Энэ үеэр Малын генетик нөөцийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, малыг ялган тэмдэглэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангах, улсын хяналтын байцаагчид хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, орон нутагт мал бүртгэлийн ажлыг эрчимжүүлэхэд оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр хичээлүүдийг бэлтгэн сургалтаар олгов.
Мөн мэргэжилтнүүдэд мэдээлэл олгохоор Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын Ажлын албаны шинжээч Н.Энхманлай, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлсайхан болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Ахлах референт Д.Отгон нар мэдээлэл өгөх, малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэгч аж ахуй нэгжээс стандартын шаардлага хангасан малын ээмэг, чип, хүзүүвч зэргийг танилцуулан мэдээлэл өгсөн нь тус сургалтын онцлог байлаа.

12° C
3575.93

4 cэтгэгдэлтэй
Ready to be king, trying superkingph, I’ve got a feeling about this one, it will be amazing place for relaxation. Let’s explore superkingph!
Understanding baccarat patterns is key, but a solid platform matters too. Easy registration & local payment options like GCash at slot games login really enhance the experience. Accessibility is huge!
Finally, a real competitive arena for Filipino players! The skill-based battles and tournament rankings here are unmatched. Check out ph222 Ph games to experience the thrill of true strategy-driven casino showdowns today.
Just finished setting up my account with lightning speed! The tactical fishing tournaments are insane right now. Grab your gear and head to iBet Register app download apk before the next big jackpot drops everyone’s game.