
Малын удмын сангийн үндэсний төв болон мал аж ахуйн бүртгэл, мэдээллийн ухаалаг платформ “eNomad” систем хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Малын гарал үүслийн бүртгэл, хяналтыг сайжруулах,
- Үржлийн мэдээллийг цахимжуулах,
- Дата шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалт хийх, Мал аж ахуйн ил тод байдал, үр ашигтай менежментийг нэмэгдүүлэх зорилготой.
“eNomad” систем нь малчид, төрийн байгууллага болон бизнесийн талуудыг холбосон, ухаалаг бүртгэл, блокчейн технологи, дата анализ дээр суурилсан цогц шийдэл юм. Тус системийн нэвтрэлтээр малын гарал үүслийг бүрэн хяналттай болгох, генетик мэдээллийг хамгаалж хадгалах, салбарын инновацийг дэмжих боломж бүрдэх юм.
Малын удмын сангийн үндэсний төвийн зүгээс энэхүү хамтын ажиллагаа нь “Монгол Улсын малын удмын сангийн мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” чухал алхам гэж онцоллоо.
0 cэтгэгдэлтэй