БНМАУ-ын төрийн тэргүүн, Eрөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын хүү Ц.Зориг өчигдөр /2025.01.21/ олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Аавынхаа хууль бусаар хураагдсан эд хөрөнгийг буцаан авч, музей байгуулна. Хэрэв авбал монголын толгой баячуудын тоонд орно” гэх агуулга хэлсэн юм. Гэвч шүүмжлэл дагуулаад байна.
Гурван жилийн өмнө энэ яг ийм асуудал гарсан. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, нийтлэлч Баабар нар Цэдэнбалын Зоригийг “Монгол Улсаас байн байн байр авдаг” гэх агуулгаар олон нийтийн сүлжээгээр нүдсэн билээ. Энэ удаад ч дуугүй байсангүй. Нийтлэлч Баабар “Ю.Цэдэнбалын ямар ч хөрөнгийг Монгол төр хураагаагүй. Банканд байсан 1 сая 300 мянган төгрөгийг Филатовагийн шаардлагаар 400 шахам рубль болгон өөрсөд рүү нь шилжүүлсэн“ хэмээн жиргэсэн байна.
Үүнтэй зэрэгцэн цахим орчинд Ю.Цэдэнбалын ар гэрийнхэнд өгсөн мөнгө, байрны жагсаалт хөврөв. Дурдвал,
- Ю.Цэдэнбалыг нас барахад түүний дансанд байсан тэр үеийн 1.4 сая төгрөгийг эхнэр лүү нь шилжүүлсэн. Орон сууц байрыг нь ч гэр бүл нь шилжүүлэн авсан.
- 2000 оны үес тухайн үеийн Хотын дарга М.Энхболд дөрвөн өрөө байр өгсөн.
- 2016 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойгоор монголын төр ар гэрт нь 15 сая төгрөг олгосон.
- Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ач охинд нь гурван өрөө байр өгсөн.
- Мөн Ц.Зоригтод Монгол Улсын иргэний баримт бичиг гардуулсан“ гэжээ.
Шүүмжлэлийн гол агуулга нь, Ц.Зоригийг “насаараа орост амьдарч, монголоор ярьдаггүй, үе үе гарч ирж хөрөнгө нэхдэг” гэцгээсэн юм. Түүний хувьд монгол хэдэнтээ ирж хэвлэлийн хурал хийж байснаар нь л олон нийт мэдэх аж. Мөн аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор ном бичиж байгаагаа дуулгаж байсан билээ.
0 cэтгэгдэлтэй