Улаанбаатар 18° C

USD 3380.79

БАТСҮМБЭР СУМАНД ОЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

admin 2024-05-20

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 19:40 цагт цурамд оруулан тавдугаар сарын 20-ны өдрийн 07:45 цагт бүрэн унтраасан.

Урьдчилсан байдлаар гал түймэрт ойн 10 га орчим талбай өртөж шатжээ.