Улаанбаатар 22° C

USD 3380.79

Монгол хэл, бичгийн 53 дугаар олимпиадад 90 багш, сурагч оролцов

admin 2024-05-10

Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад Орхон аймагт энэ сарын 6,7 нд боллоо. Тус  олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг 30 сурагч, эх хэл бичгийн 30, бага боловсролын 30 багш гурван  төрөлд мэдлэгээ сорив.

Улсын 53 дугаар олимпиадыг санаачилж, зохион байгуулагчаар ажилласан Орхон аймаг  уралдааны төрөлд нь бага ангийн багшийн төрлийг нэмсэн бол “Монгол хэл бичгийн олимпиадын зохион байгуулах дэд хороо”-оос нийслэлийн 9 дүүргээс тус  бүр  нэг  багшийг оролцолуулсан нь онцлог байлаа.

Олимпиадын тэргүүн байрт Төв аймгийн сурагч М.Хоролгарав, хоёрдугаар байрт Завхан аймгийн сурагч Д.Чаминчулуун, Сүхбаатар аймгийн сурагч У.Пүрэвбат, Хэнтий аймгийн сурагч М.Маралгуа, гуравдугаар байрт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн сурагч Б.Энхжин, Сүхбаатар дүүргийн сурагч О.Энх-Од нар тэргүүллээ.

Эх хэл, бичгийн багш нараас Сэлэнгэ аймгийн монгол хэл, уран зохиолын багш Л.Атарцэцэг тэргүүн байрт, Дорнод аймгийн багш Ч.Эрхчөлөө, “Шинэ Монгол” сургуулийн багш Б.Алтанзул нар хоёрдугаар байрт, Хөвсгөл аймгийн багш О.Цэцэнчимэд, Увс аймгийн багш С.Өлзийдэлгэр, Ховд аймгийн багш Г.Чулуунцэцэг нар гуравдугаар байрт шалгарлаа.

Бага ангийн багшийн төрөлд, Говьсүмбэр аймгийн багш Л.Цолмон тэргүүн байрт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн багш Б.Мөнхгэрэл, Дундговь аймгийн багш Э.Нарантуяа нар хоёрдугаар байрт, Увс аймгийн багш Ц.Цэвэлмаа, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн багш Б.Баасансүрэн, Завхан аймгийн багш Б.Долгорсүрэн нар гуравдугаар байрт орлоо.

Олимдиадын гурван төрөлд 26 шилдэг оролцогчийг шалгаруулж,  нэгдүгээр байрт нэг сая төгрөг, хоёрдугаар байр 800 мянга, гуравдугаар байрт 600 мянга, тусгай байрт 400 мянган төгрөгийн шагнал олголоо.  Тус олимпиадыг зохион байгуулахад Орхон аймаг 40 сая төгрөг зарцуулжээ.