Улаанбаатар 23° C

USD 3380.79

Засгийн газрын хуралдаанаар 2 дахь ээлжийн тусламж, шийдвэрүүдийг гаргалаа

admin 2024-02-29

🇲🇳Засгийн газар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн, халиа дошин үүсэж үерийн нөхцөл байдал үүссэн зэрэг байгалийн хүнд гамшгийг даван туулахад малчид, иргэдтэйгээ хамт байж, үүссэн асуудлуудыг яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ удаагийн ЗГ-ын хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах 2-р ээлжийн тусламж, шийдвэрүүдийг гаргалаа.
1. 🌾Хүндэрсэн аймаг сум малчдад зориулсан 2 дахь ээлжийн тусламж болгож 10 000 тонн тэжээлийн буудайг төмөр болон цагаан зудын нөхцөл байдалтай байгаа 14 аймгийн 111 суманд олгоно. 1 суманд 75-150 тонн олгохоор хуваарилна.
2. 📈Арилжааны банкуудтай зөвшилцөн малчдын зээл, хүүгийн төлөлтийг 1 жилээр хойшлуулах, хуримтлагдах хүүгийн 6%-ийг малчин, үлдсэнийг ЗГ төлөх эсэхийг судалж шийдвэрлэнэ.
3. 🐑Малжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, ашиг шим, үржил сайтай байх шинэ бодлого баримтлана. Энэ хүрээнд малгүй болон цөөн малтай иргэдийг малжуулах, хотоос хөдөөд шилжин суурьших иргэдийг малжуулах ажлыг зохион байгуулна.
4. 🌾Малын тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
5. 👨‍👧‍👦Хаваржилт хүндэрсэн сумдад аймгийн ЗД-ын саналыг үндэслэн ЕБС-ийн сурагчдын хаврын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах саналаа БСШУЯ-д хүргүүлж шийдвэрлэнэ.
6. 🚚Орон нутгийн малчдад төрийн албаны тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдад шаардлагатай байгаа 105 автомашиныг худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргана.
7. 🐑ХАА-н биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах, нийслэлийн иргэдийн хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны 3-р сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалахаар шийдвэрлэлээ.