Улаанбаатар -19° C

USD 3416.82

Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулна

admin 2024-02-18

Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллан тус улсын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиолцон санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд хоёр талаас хамтарсан Техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ажлаа эхлээд байна.
Монгол улс жилдээ 70,0 орчим мянган тонн буюу 145,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг. Тэгвэл ХААК ТӨХХК-ийн зүгээс дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар зорьж байна гэв.
Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.