Улаанбаатар 23° C

USD 3380.79

Ишикава мужид болсон газар хөдлөлт 300км-ийн зайтай Токио хотод мэдрэгджээ

admin 2024-01-2

Газар хөдлөлтийн голомтыг тойрсон хэд хэдэн хурдны замын хөдөлгөөнийг хаасан байна. Мөн токиогоос ишикава мужийг чиглэх галт тэрэгний хөдөлгөөний хориглосон.  2024 оны 01-р сарын 01-ний өдөр газар хөдлөлтийн бүсэд явсан дөрвөн галт тэрэгний хөдөлгөөний зогсоосны улмаас 1400 зорчигч галт тэргэнд гацсан гэх мэдээллийг  орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдэгджээ.

Мөн орон нутгийн нислэгийг цуцалж болон гар утасны сүлжээ тасалдах, олон тооны дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд ажиллах боломжгүй нөхцөл үүсжээ.

Япон улсын батлан ​​хамгаалахын сайд Минору Кихара мэдээлэл хийхдээ, 1000 цэргийн албан хаагч бүс нутаг руу явахаар бэлтгэж байгаа бол бусад 8500 цэргийн албан хаагч бэлэн байдалд байна. Хохирлыг судлахаар 20 орчим цэргийн нисэх онгоц илгээснийг мэдэгдэв.

Японы цаг уурын агентлагаас ойрын долоо хоног , ялангуяа ойрын хоёроос гурав хоногийн дотор газар хөдлөлт дахин тохиолдож болзошгүйг нутгийн иргэдэд анхаарууллаа.

Даваа гаригт болсон газар хөдлөлтийн голомтоос 300 км-ийн зайд орших нийслэл Токио хотын орон сууцнууд чичирч, эзэн хаан Нарухито болон түүний гэр бүлийн гишүүдийн оролцох ёстой байсан олон нийтийн шинэ жилийн мэндчилгээний арга хэмжээг цуцалсан байна.

Хамгийн сүүлд хүчтэй газар хөдлөлт 2011 оны 3-р сард Японы зүүн хойд зүгт 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсч, 18,500 орчим хүн амь үрэгдэж, сураггүй алга болж байсан. Энэ цагаас хойшхи өндөр баллын хүчтэй газар хөдлөлт 2024 он гарсаар давтагдсан нь 2011 оны аймшигт үйл явдлыг эргэн сануулахад хүргэж байгаа юм.