Улаанбаатар 22° C

USD 3380.79

Япон улсын ишикава мужийн шика хотод 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж цунами үүслээ.

admin 2024-01-2

Япон Улсын Ишикава мужийн Нотод төвтэй хүчтэй газар хөдлөлт болж олон тооны барилга, замын дэд бүтэц сүйдсэн. Газар хөдлөлтийн хамгийн их хүч Ишикава мужийн Шика хотод магнитуд нь 7 хүрсэн. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн “цунами” Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч давлагааны хамгийн өндөр нь Ишикава мужийн Важима хотод 120 см-т хүрэв.

​Цаашид уг газар хөдлөлтийг дагасан газар хөдлөлт, цунами үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд цунами үүсэхээс сэрэмжлэх сэрэмжлүүлэг, анхааруулга доорх муж, орон нутагт гараад байна.

Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг: Ишикава муж, Ното булан, Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг гэдэг нь цунами үүсэх магадлал маш өндөр байгаа үед гаргадаг сэрэмжлүүлэг бөгөөд цунами болох магадлалтай далайн эргийн бүс нутгийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажил хийгддэг.

Японы Цаг уурын агентлагаас уг сэрэмжлүүлэг гарсан бол оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх урьдаас зааж өгсөн тусгай замын дагуу өндөр газар эсвэл аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх ажил хийдэг. Мөн далайд буй хөлөг онгоцнууд зохих арга хэмжээ авах шаардлагатай болдог.