Улаанбаатар -20° C

USD 3416.82

ЭРХ БАРИГЧИД ХИЙМЭЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ЮУ

admin 2023-12-21

Улсын хэмжээнд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар

нийт 67,280 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,111 тн, АИ-92 автобензин 23,312 тн, АИ-95 автобензин 5,070 тн, Дизель түлш 33,281 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

 

 

Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн албан ёсны мэдээгээр ийм нөөц байна. Энэ нь хязгаарлалтгүйгээр ердийн хэрэглээгээр олгоход хүрэлцэх нөөц гэж ойлгож болно. Гэвч бодит байдал дээр бензин олдохгүй нөөц дууссан гэх мэдээллийг клонкууд өгч байна.

Хэд хоног нэлээд хэдэн клонкоор явж, дугаарлаж тандалт хийж, мэдээлэл цуглуулав. Салбарын сайдын хэлж байгаагаар нийлүүлэлт хэвийн байгаа гэж үзье. Гэвч эрх баригчид зохиомол хомсдол үүсгэж байна гэж хардахад хүрэхээр байдал ажиглагдав.

Клонкууд өглөө эрт тодорхой хязгаартайгаар бензиныг дараалал үүсгэн байж өгч байна. Гэхдээ содмонгол, петровис зэрэг томоохон нь нэг салбараараа өдөрт 4-5 тонн бензин өгч байна гэсэн үгийг иргэд болон түгээгчдээс сонсов. Харин жижиг клонкууд иргэдэд өдөрт 1-1,5 тонн бензиныг өгч хангалттай хүрэлцэхгүй лимитийг тогтоожээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн албан ёсны мэдээгээр бүс нутагт үлдэгдэл, нөөц ийм байна.

Эндээс харахад саванд нь бол бензин байгаа гэсэн үг.
Жишээлбэл шүү: Савандаа 50 тонн бензин байгаа хэдий ч 1 өдөрт 1-1,5 тонныг жижиг клонкууд иргэдэд өгөөд, том клонкууд 4-5 тонныг өгөөд бензин дуусчихлаа, одоо өгөхгүй гэсээр орох гарах хэсэг дээрээ хаалт тавьж иргэдэд худал хэлж явуулж байгаа асуудал ажиглагдав.

Эндээс дүгнэж үзвэл:
1. Шатахуун импортлогч ААН-үүд эрх баригчдын гар хөл болж зохиомол хомсдол үүсгэж иргэдийг хясан боож, бухимдал үүсгэж байна.
2. Ингэж үзэх үндэслэл нь шатахуун импортлогч хамгийн том ААН-үүдийн эзэд бүгд эрх баригч намынх. Тодруулвал сод монголын Ц.Анандбазар МАН-ынх, Петровис МАН-ынх. Энэ 2 л гэхэд нийт шатахууны нийлүүлэлтийн 70%-аас илүүг хангаж байгаа. Тиймээс тэд яаж тоглолт хийхийг шийднэ.
3. Жижиг ААН-үүд нөлөө бүхий хүчийг дагаж л амь зогоож байгаа тул урсгал сөрж чадахгүй дагах л болно. Тиймээс ийм байдал үүсч байна гэж үзэж болох.

АИ92 улсын хэмжээнд 19 хоногийн нөөцтэй байтал ийм байдал үүсгэх ямар шалтгаан байгаа вэ…

Хотын даргын арьсаа хамгаалсан, зөв шийдэл олж чадахгүйн учир цаг агаар болон, ханиад томуу, халтиргаа гулгаагаар далимдуулж намын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн муухар шийдвэр байж болох уу… Эсвэл бүр дээгүүрээ шийдэж хотын даргаар дамжуулан хэрэгжүүлж байгаа Засгийн газрын амьд үлдэх гэсэн арга уу? Ийм л асуулт хариулт нэхэж байна…