Улаанбаатар 23° C

USD 3380.79

МАРГААШНААС ЭХЛЭН ТЭГШ СОНДГОЙГООР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА

admin 2023-12-17

Энэ сарын 13-аас Сибирийн агаарын хүйтэн урсгал монгол орныг дайран өнгөрч байна. Энэ нь цаашид ч хүйтний эрчийг хадгалахаар байна. Тиймээс энэ үеэр цочир хүйтэрч хөрсөн дээрээ -40 болон түүнээс илүү хэмээр хүйтэрч байгаа нь улаанбаатар хотын замын хөдөлгөөний хурдыг удаашруулах гол үндэс болж байгааг нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. Тодруулвал хөрсөн дээр хэт хүйтэн байгаагаас шалтгаалан цацсан давс, бодисын үйлчлэл муудаж халтиргаа, гулгаа арилахгүй улам нэмэгдэж, хөдөлгөөний урсгалын хурдыг мэдэгдэхүйцээр бууруулж байгаа учир арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийг тэгш сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлдгөөнд оролцуулах болсныг мэдээллээ.