Улаанбаатар 23° C

USD 3380.79

Малаа хариулахаар явсан залуу төөрч, амиа алджээ

admin 2023-12-13

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Бүхээнг” гэдэг газар  малчин Б нь 12.11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн  Онцгой байдлын газрын Галт сум дахь  Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Галт сумын Засаг даргын тамгын газрын 5 ажилтантай хамтран малчин Б/27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 14:46  цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:01 цагт гэрээс зүүн урд зүгт 1 км-т “Бүхээнг” гэдэг газраас тухайн иргэний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.