Улаанбаатар 17° C

USD 3380.79

“Team Spirit” хоёр дахь удаа Dota 2-ын дэлхийн аварга боллоо

admin 2023-11-1

Dota 2-ын 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “The International 12/2023” АНУ-ын Сиатл хотод боллоо. Дэлхийн шилдэг 20 баг оролцсон тэмцээнд Орос/Украины “Team Spirit” баг түрүүллээ.

2021 онд анх удаа дэлхийн аварга болсон бүрэлдэхүүнээс нэг тоглогчоо сольсон тус баг ийнхүү хоёр дахь удаа “Aegis of Champion” цомыг өргөв.

Украины Иллия “Yatoro” Мулярчук, Мирослав “Mira” Колпаков, Оросын Денис “Larl” Сигитов, Магомед “Collapse” Халилов, , Ярослав “Miposhka” Найденов нарын бүрэлдэхүүнтэй “Team Spirit” ийнхүү e-sport-ын түүхэд нэрээ мөнхөллөө.

Тэд хэсгийн шатанд Европын “Entity”, “9Pandas”, Өмнөд Америкийн “Evil Geniuses”, Азийн “Team SMG”, хасагдах шатанд “Shopify Rebellion”, Оросын “Virtus.pro”, алдарт “Team Liquid”, Хятадын “LGD Gaming”, гранд финалд 2023 оны гурван мажорт түрүүлсэн “Gaimin Gladiators” багуудыг хожиж түрүүлэв.

Гранд финалд өрсөлдөгчөө 3-0 харьцаагаар илүүрхсэн Team Spirit энэ тэмцээнд ердөө хоёр map-д хожигдсон бөгөөд тэр нь Virtus.pro, Team Liquid багуудын эсрэг байв.

Тэргүүн баг 1,4 сая ам.долларын шагнал авсан бол дэд байр 377 мянган ам.долларын эзэд болов.