Улаанбаатар 22° C

USD 3380.79

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН 5 РЕКОРД ТОГТООЖ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

admin 2023-11-1

Филиппин улсын Манилла хотод 10.28-10.29-ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авсан байна.

Багийн_төрөлд

Манай баг тамирчид 19711 оноо цуглуулан “АВАРГА БАГ” боллоо. 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:

Бага_насны_ангилалд

🇲🇳🏆🥇 Б.Анужин
🇮🇩🥈 Zimam Akmal Kurnia Adha
🇮🇩🥉 Danish Irwaman

Өсвөр_насны_ангилалд

🇲🇳🏆🥇Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ
🇲🇳🥈ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ
🇲🇳🥉 ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон

Насанд хүрэгчдийн ангилалд

🇯🇵🏆🥇Naoki Miwa
🇲🇳🥈 ОУ-ын Мастер Г.Мянганбаяр
🇲🇳🥉 ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав

Бүх  насны ангилалд

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Өсвөрийн Дэлхийн Аварга, Их Мастер, Монгол улсын тамирчин Ц.Оюун-Эрдэнэ 7198 оноогоор тэргүүлж АВАРГА боллоо.

ДЭЛХИЙН_5_РЕКОРД

1. ОУ Мастер Г.Мянганбаяр – “Зураг” – 507
2. Б.Анужин – “Зураг” – 450 (өсвөр)
3. Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ – “Хоёртын тоолол” – 5049 (өсвөр)
4. ОУ Мастер Ц.Номин-Эрдэнэ – “Баганан үгс” – 299 (өсвөр)
5. ОУ Мастер Э.Үүрийнцолмон – “Тооны марафон” – 1780 (өсвөр)
Монголын оюун ухааны баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 124 цом, 🏅1333 медалиа хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.