Улаанбаатар -19° C

USD 3416.82

Татвар хураамжнаас өөр шийдэл олж чадахгүй бол гай болохоор зай болоод өг Х.Нямбаатар гуай

admin 2023-10-30

Хотын төв рүү мөнгө төлж машинтай ордог болно гэнэ үү. Цавчаа ногоон, луйврын улаан автобусныхаа хэргийн учрыг олчихоод шударга үнэнээр шийдэж, улс орноо хохиролгүй болгочихоод өөр юм донгос Х.Нямбаатараа

Түгжрэлийн уг эх нь та нарын үеийн үед нийтийн тээврийг хөгжүүлэх мөнгийг луйвардаж идэж ууснаас, нийтийн зам талбайг хувийн болгож зарж идсэнээс чин, замын дэд бүтэц хийх мөнгийг тендерээр завшиж идсэнээс л болсон шүү. Өглөө нь ажилдаа явах гэж цаг хүлээдэг, орой нь харих гэж 2-3 цаг хүлээж суусан хойноо 2 цаг гаран явж байж очдог нийтийн тээвэртэй нийслэлтэй шдээ бид. Ийм байж ийм илүү үг хуцаж суугаа хотын банхар ямар тэнэг вэ…

Шинэ автобусны үнээр хуучин автобус шахчихаад энэ яалт ч үгүй шинээ гээд сууж байсан танай намын ноёд албан тушаалаас огцорсон болоод л өнгөрч байна уу. Та нарынхаар хуулийн хатуу шийтгэл оногдчихсон нь энэ болж байна уу? Дураараа дургиж дунд чөмгөөрөө наадаж л бай. Шинэ салхи сэвэлжиж, шинэ үе ирэх үед нүгэл эзнээ олж очих цаг ирнэ буй.

“Тэнүүн Огоо” компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Эрдэм Транс” компани нь Солонгосын “Hyundai” маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож  “Эрдэм Транс” компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээлсэн. Энэ бол хотын төсвийг хэрхэн хувааж иддэгийн дөнгөж зах зух нь цухуйж буй хэрэг. Цаана нь яндашгүй далай мэт олон хүн ороогдох олон асуудал бий нь тодорхой.

Ийм нөхцөл байдалд байгаа ард иргэдэд хүн болгон суугаад явах, хүссэн цагтаа ажил, гэртээ оччихдог нийтийн тээвэр байгаа билүү.

Ядарсан иргэд суугаад явах хүрэлцээтэй, дулаахан, тохь тухтай нийтийн тээвэргүйн эрхэнд зээлээр ч болтугай хөл дүүжлэх унаатай болж ажил амьдралаа залгуулж яваа ядарсан иргэдийн хэдэн машин энэ хотод гай тариагүй. Гай нь танай намын бас АН-ын хөгийн луйварчдад л байгааг хатуу хэлнэ.

Татвар хураамжнаас өөр шийдэл олж чадахгүй бол гай болохоор зай болоод өг Х.Нямбаатар гуай.

Нярай эхийг өрөвдөж нам засгийн өндөр сэнтийгээ өгөөд өшөө дээшээ заларч суугаад өрөвч зөөлөн сэтгэл нь үгүй болсон Ухнаагийн хүү  Хүрэлсүх та хэзээ ган хийж ганц нэг үг үнэний төлөө хэлэх вэ. Энэ мэт даварсан банхарууд чинь дархан монгол улсыг чинь идчихээд идүүрээ долоож хэвтэнэ. Удахгүй эзнээ барих цаг ойрхон буй за.