
Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн 2026 оны 8 дугаар сарын дунд арав хоногт хийдэг нягтшилыг тодорхойлох ажиглалтын мэдээгээр 0.25 га талбайд үлийн цагаан оготнотой нүхний тоо Завханы Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Өвөрхангайн Хархорин, Төвийн Бүрэн, Хэнтийн Галшар, Дорноговийн Иххэт сумдад 100-аас их, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Архангайн Чулуут, Цэцэрлэг, Батцэнгэл, Булганы Могод, Рашаант, Баяннуур, Төвийн Баян-Өнжүүл, Дундговийн Эрдэнэдалай, Хэнтийн Өндөрхаан сумдад 51-100, бусад нутгаар 0-50 байна.
Эх сурвалж: Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
0 cэтгэгдэлтэй