
ОХУ нэг шөнийн дотор Украины зүгээс харвасан 800 гаруй дроныг буудаж унагажээ. Украины хийсэн хамгийн томоохон агаарын цохилтуудын нэг болох энэхүү халдлагаар дор хаяж зургаан хүн амиа алдсан байна. Мөн дронуудын ихэнх нь нийслэл Москва руу чиглэсэн байсныг Оросын Тасс агентлаг мэдээлэв. Москва орчимд нийт 187 дроныг буудаж унагаж, эсвэл хүчийг нь саармагжуулжээ.
Оросын “Амазон” буюу тус улсын хамгийн том цахим зах зээл болох “Wildberries”-ын агуулахад томоохон хэмжээний гал гарсныг Москва мужийн захирагч Андрей Воробьев хэллээ. “Wildberries”-ын агуулахууд сүүлийн саруудад Украины агаарын цохилтод хэд хэдэн удаа өртсөн. Нийт 10 том агуулах байдгаас долоод нь цохилт өгсөн гэж Украин мэдэгдээд буй. Түүнчлэн Оросын цэргийн хэрэгцээнд зориулсан хангамжийг “Wildberries” хариуцдаг гэж Украин мэдэгджээ. Ням гаригт /2026.08.16/ цохилтод өртсөн агуулахын тухайд 250 мянган м.кв талбайг эзэлдэг байжээ.
Харин нөгөө талд ОХУ-ын арми Украины нийслэл Киевийг онилж, пуужин, дроноор цохилт өгсөөр байна. Ням гаригийн өглөөний агаарын цохилтоор зургаан хүн нас баржээ.
“Украин шөнийн турш нэг ч пуужинг саатуулж чадаагүй, энэ нь тэдний пуужингийн хомсдолыг батлан харуулж байна” гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Зеленскийн хэлснээр, ОХУ өнгөрсөн долоо хоногт Украин руу 1550 довтолгооны дрон, 1560 удирдлагатай агаарын бөмбөг, 62 пуужин харважээ.

7° C
3595.58

3 cэтгэгдэлтэй
The focus on physical infrastructure vulnerability underscores the need for digital resilience. In modern commerce, payment systems must be robust and accessible, ensuring that disruptions don’t halt transactions. Seamless digital finance, whether managing funds for a large enterprise or enjoying a quick session at a platform like the gcash game, is the true backbone of global trade.
Honestly, the deep dive into hand rankings is helpful, but the real edge comes from knowing the underlying system. Makes you rethink your approach. Check out queen ph slot download for a different angle.
[3731]City of Dreams Online: Best PH Online Casino & Betting Sites,Join City of Dreams Online, the premier PH online casino and betting site. Enjoy top-tier slots, live dealers, and sports betting with fast and secure payouts. visit: city of dreams