
Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга болох гэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссыг өнөөдөр (2025.10.12) зарлан хуралдууллаа.
Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө. 12-нд баруун, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим хэсгээр, 14,15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсгээр, говийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд, 18-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, явган шуурах төлөвтэй байгааг ЦУОШГ мэдээлэв.
Баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангалт хийж байна. 1.5 сая тонн байгалийн хадлан бэлтгэхээс 1.1 сая тонныг бэлтгэжээ. 2025.10.06-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай хураан авсан байна. Мөн 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан аваад байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 87%-тай байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна.
Нийслэлд борлуулалтын 500 цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлжээ. 25-26 оны халаалтын улиралд нийт 306.000 тонн хагас коксон түлш импортлох юм.
Нийлүүлэлт хэвийн байхад түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-үүдийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар дахин сануулав.
2025 оны зургадугаар сарын 22-нд болсон УОК-ын хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг чиглэл өгсөн. Гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа биелэлтийг ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав. Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж, эс үйлдэхүй үзүүлж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа.

-25° C
3553.58

3 cэтгэгдэлтэй
人生多艰,快乐一天是一天!
时间真快,一年又快结束了,啥也不说了,祝你幸福吧!
Bulk commenting service. 100,000 comments on independent websites for $100 or 1000,000 comments for $500. You can read this comment, it means my bulk sending is successful. Payment account-USDT TRC20:【TLRH8hompAphv4YJQa7Jy4xaXfbgbspEFK】。After payment, contact me via email (helloboy1979@gmail.com),tell me your nickname, email, website URL, and comment content. Bulk sending will be completed within 24 hours. I’ll give you links for each comment.Please contact us after payment is made. We do not respond to inquiries prior to payment. Let’s work with integrity for long-term cooperation.