Монгол Улс 2025 оны эхний 9 сард нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 (5.7%) тэрбум ам.доллар, экспорт 1.1 (9.1%) тэрбум ам.доллар, импорт 77.1 (0.9%) сая ам.доллар, тэнцэл 1.0 (31.5%) тэрбум ам.доллароор тус тус буурсан байна.
Экспорт 2025 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.7 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 252.0 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 48.9 сая ам.доллар, хонь, ямааны мах 14.1 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.7 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 141.9 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 45.5 сая ам.доллароор өссөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 77.1 сая ам.доллароор буурахад ачааны автомашин 152.1 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 48.7 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 32.3 сая ам.доллар, улаан буудай 21.0 сая ам.доллар, дизелийн түлш 20.8 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин суудлын автомашин 66.2 сая ам.доллар, азотын бордоо 19.9 сая ам.доллароор өссөн байна.
0 cэтгэгдэлтэй