Улаанбаатар 0° C

USD 3593.72

“Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдааны шилдгүүд тодорлоо

Spymen -372 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Шилмэл мал 2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа энэ сарын 3, 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт зохион байгуулсан.

Монгол орны мал аж ахуйн салбарын шилдэгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээний шилдгүүд тодорлоо.