Улаанбаатар -6° C

USD 3594

МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ДИЖИТАЛ ШИЙДЭЛ НЭВТРҮҮЛНЭ

Spymen Өчигдөр

ENomad компани Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол Улсын мал аж ахуйн салбарт дижитал шийдэл нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд ENomad-ийн боловсруулж буй мал аж ахуйн нэгдсэн дижитал платформыг туршин нэвтрүүлэх, малын үүлдэр угсаа, гарал үүслийн бүртгэл, мэдээллийн урсгалыг сайжруулах, мөн фермерүүд болон салбарын байгууллагуудын ажлын үр ашгийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад инновацид суурилсан мал аж ахуйн менежментийн шинэ экосистем бүрэлдэх бөгөөд энэ нь малчдын орлого, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлэхээр хүлээгдэж байна.