
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймаг руу нислэг үйлдлээ.
Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон дуудлага өчигдөр /2025.09.17/ 16:57 цагт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

8° C
3595.58

1 сэтгэгдэлтэй
I’ve been looking for a reliable place to play and this one really delivers. The login process is smooth and the interface is very user friendly. Highly recommend 888win9comlogin for anyone starting out.