
Япон улсын Токио хотод Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Есдүгээр сарын 13-21-ний хооронд болох 20 дахь удаагийн уг тэмцээнд МУГТ Б.Сэр-Од эрэгтэй марафон гүйлтийн 42 км-ийн төрөлд уралдаж, 65 дугаар байрт шалгарлаа.
Дэлхийн 198 орны 2202 тамирчин оролцож байгаа энэ удаагийн ДАШТ-д манай улсын дөрвөн марафонч эх орноо төлөөлж буй бөгөөд МУГТ Б.Сэр-Од 44 настай буюу хамгийн ахмад нь байна. Түүний хувьд 12 дахь дэлхийн аваргадаа оролцож буй нь энэ юм. Мөн тэрбээр хөнгөн атлетикийн ДАШТ-ий түүхэнд марафон гүйлтээр хамгийн олон удаа оролцсон тамирчин гэгдэж байна.

-19° C
3556.55

1 сэтгэгдэлтэй
King567, the login process was super smooth using king567login.com. No hiccups at all. If you’re looking to jump in, use this link! Head over to king567login