Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан цом хүртсэн Монголын үсчин, гоо сайханчдыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.

“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны баг өнгөрсөн 2024 онд дэлхийн гоо сайхны олимп хэмээн нэрлэгддэг “OMC Hairworld” тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан цом хүртсэн түүхэн амжилт гаргасан юм.

78 жилийн түүхтэй, 54 орны 2000 гаруй үсчин, гоо сайханч өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсын баг 18 дахь удаагаа оролцож, 1 алт, 4 мөнгө, 3 хүрэл, 6 тусгай байр эзэлснээр багийн дүнгээр алтан цом хүртжээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн үсчин, гоо сайханчдыг Засгийн газраас нийт 59 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэснийг дуулгаж, батламж гардуулсан юм.

8° C
3595.58

3 cэтгэгдэлтэй
Really loving the variety of table games available here. It feels like a real casino experience from the comfort of my home. Cheers to pefundalorcasino!
Quick spins and instant results are exactly what I look for and this site delivers every round. The community here is friendly and the payouts are always on point. aufastspin
I really appreciate the customer support here. They answered my questions immediately. idsuksesjitu is definitely a professional site.