Засгийн газрын алдаа бол том төслүүдээ хурдан явуулсан. Том төслүүдээ явуулчихсан болороор МАН-ын дотор АН хэрэгтэй юу гэдэг том асуудал босч ирсэн нь “НУУЦ БИШ” гэв. Учир нь АН-ыг засгийн газраас шахсан хүмүүсийн дийлэнх нь тийм зүйлийг ярьж байсан. Л.Оюун-Эрдэнэ АН-ын сайд нар маш сайн ажилласан. Тиймээс би чин сэтгэлээсээ талархаж байна.
Тийм ч учраас би хамтарсан засгийн газар зөв гэдэг идеологи дээр зогсож байна. Цаашдаа ч гэсэн бид олон асуудлыг хамтарч шийдэх хаалга нээлттэй байгаасай гэж хүсч байгаа учраас уг асуудлыг нээлттэй ярьж байна.
Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн засгийн газар зурагдчихсан байсан. Ардчилсан нам дотор дараагийн удирдлагууд нь тодроод тэр зурагдсан засгийн газартайгаа очоод нийлчихсэн байсан. Энэ бол шалтгаан.
Ингээд маш том хэмжээний хаалт үүссэн. Зүгээр жагсах асуудал байсан бол би залуучуудтай аль эрт гараад уулзах байсан. Гэвч харамсалтай нь суурь шалтгаан нь энэ юм. Нөгөө л сандал суудлын асуудал. Дараагийн засагт хэн хэн сайд болох, дараагийн ерөнхий сайд хэн байх нь тодорхой болсон байсан гэж Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнгын хорооны хуралд оролцох үеэрээ мэдэгдэв.
0 cэтгэгдэлтэй