Улаанбаатар -10° C

USD 3603.46

U23-ААШТ: Ч.ОТГОНТУЯА АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Spymen 2024-07-1

Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53кг-д манай улс дахин нэг аваргатай боллоо.
Дорноговь аймаг Сайхан-Дулаан сумын харъяат “Алдар-Аваргууд акедами”-н тамирчин Чинболдын Отгонтуяа эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 10:0, дараа нь Йордан улсын тамирчныг мөн 10:0, хагас шигшээд Казахстаны тамирчин Зейнеп Баяановаг 10:8 хожиж аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Таманна Таманнаг 10:5 ялжээ.
Ч.Отгонтуяа нь өнгөрсөн 4-р сард Кыргизстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
  • [4757]bwina লগইন ও অ্যাপ ডাউনলোড | বিকাশ দিয়ে ক্যাসিনো ডিপোজিট,bwina লগইন করে অনলাইন স্লট গেম খেলার নিয়ম জানুন এবং দ্রুত bwina app download apk করে লাইভ ক্যাসিনো বোনাস অফার লুফে নিন। আজই জয়েন করুন। visit: bwina