Улаанбаатар 16° C

USD 3382.71

Ч.Хүрэлбаатарын олон улсын төсөл нэрийдлээр тавьсан өрийн гороор Монгол улсын гадаад өр 34 сая долларт хүрсэн!

admin 2024-06-22

Монгол Улсын гадаад өр жил болгон нэг сая доллараар нэмэгдэж, өнөөдөр 34 сая долларт хүрсэн. Энэ бол Ч.Хүрэлбаатар сүүлийн 16 жил Монгол Улсын төсөв санхүүг зайдалж байсны гор юм. Тэрээр олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр олон сая долларын зээл авч өөрийн сонгогдсон тойрогтоо зарцуулдаг. Түүний сангийн сайдаар ажиллаж байх үедээ хэрэгжүүлсэн 7 төсөл нийт 439.6 сая ам даллорын зээл авч байсан. Үүнийг нь услын төсвөөс эргэн төлөр нөхцөлтэйгээр хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь бидний татварын мөнгөөр Ч.Хүрэлбаатар хэрхэн тоглодогын жишээ юм. УИХ, ЗГ-аар энэ төслийн санхүүжүүлэлтийн задаргааг танилцуулдаггүй бөөн дүнгээр оруулж ирэн улсын төсвөөс эргэн төлөх ёстой. Энэ олон улсын өмнө хүлээсэн монгол улсын үүрэг гэж УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлэн төсөвт суулгаж монгол улсын гадаад өрийг жил бүр 1 миллиард доллараар нэмэгдүүлж явсаар өдгөө 34 миллиард долларын гадаад өр үүсээд байна.

Ч.Хүрэлбаатар 16 жил УИХ-ын гишүүн байхдаа 4 удаа сайдаар ажилласан. Монгол Улсын нийгэм, эдийн засагт эрх мэдлийн хэт төвлөрийг бий болгож хөдөө орон нутгийг бие даан хөгжих боломжгүй бодлогыг явуулдаг гол хүн бол Ч.Хүрэлбаатар.

Түүний талаар улс төрчид, гишүүд юу гэж хэлж байсныг сануулъя!

Монгол Улсын Ерөнхий сайда асан Д.Бямбасүрэн: Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш!

“Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.ХҮРЭЛБААТАР БОЛ ЗӨВХӨН ГАДНЫХАНД ҮЙЛЧИЛДЭГ ХҮН”

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч!

-“Эрх мэдлээ ашиглан ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙГ 10 САЯ ДОЛЛАРААР ЗАРААД улсад нэг ч төгрөгний татвар төлөөгүй хүн монголд сайд хийгээд явж байна. Гадны улсад бол цаазаар авхуулна шүү дээ.”

Энэ хүн Оюутолгойн луйврын гэрээг үргэлж хамгаалдаг нь ч аргагүй аж. Харин Ч.Хүрэлбаатар бохир мөнгөөрөө сонгогчдыг урихдан дахин сонгогдохоор улайрч байна… Түүний эл үйлдэл жирийн ард иргэдтэй хэрхэн харьцаж дээрэлхэн ялгаварлаж буй нь сүүлийн үед сошиал сүлжээгээр илтэд байгаа билээ.