Улаанбаатар -11° C

USD 3416.66

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАЖ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАНД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ХЭРГИЙН ЯЛЫН ХЭМЖЭЭГ 3-6 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

admin 2024-01-3

Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна

Тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын 27 дугаар бүлэгт өөрчлөлт орсон. Хөдөлгөөний үед хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөс торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 1 сараас нэг жил зорчих эрхийг хязгаарладаг байсан.

Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэ төрлийн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 хүртэлх жил хасаж 2.7-14 сая төгрөгөөр торгох,  240-720 цаг нийтэд тустай ажил хийх, зургаан сараас гурван жил зорчих эрхийг хязгаарлах өөрчлөлт оруулж байгаа. Ялын бодлогоор эрх хасах ял нэмэгдсэн.

Мөн хорих ялын доод хэмжээ зургаа дахин дээд хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Харин хорих эрхийн доод хэмжээг таван сар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдсэн. Согтуурч мансуурсан, тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй үедээ жолоодсон бол 3-5 жил хасна. Зорчих эрхийг 1-3 жил хязгаарлана. Эсвэл хорино.

Тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ хүний амь насанд хүрч улмаар хоёр ба түүнээс дээш хүний амь насанд халдвал эрхийг 5-8 жил хасаж, 2-8 жил хоридог байсныг 8-12 жил эрхийг хасаж өөрчилсөн. Харин ялын хэмжээ хэвээр байгаа.