Улаанбаатар -12° C

USD 3415.79

СОЁЛЫН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 61 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

admin 2023-07-3

 

Соёл урлагийн салбарынхан өнгөрсөн 5 дугаар сард цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьсан.
Энэ хүрээнд Засгийн газар , Соёлын яам салбарынхантай хамтран ажиллаж 7 дугаар сарын 1- нээс Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин 61 хувиар нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж ,батлуулснаар төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоолоо.

Ингэснээр Соёлын салбарт ажиллагсдын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг боллоо.