Улаанбаатар -16° C

USD 3416.66

Х.Болорчулуун: Улсын нөөцөд байгаа малын тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

admin 2023-12-13

 

Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж /2023.12.13/ улсын аюулгүйн нөөцөд бэлэн байгаа малын тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр малчдад олгохоор болсныг салбарын сайд мэдэгдлээ. Мөн улсын аюулгүй нөөцөд өвс бэлтгэж нөөцлөхийг зогсоосон байна. Зөвхөн малын тэжээлийг бэлдэж өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг сумдад улсын онцгой комисс, шадар сайдын албанаас хуваарилалт хийгддэг болсныг мэдэгдлээ.